Үндэсний их баяр наадмын тохиолдуулан салбар салбарын шилдгүүд өнөөдөр Төрийн одон медаль гардлаа. Тэдний нэг нь Хуульзүйн сайд Д.Дорлигжав юм. Түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цол олголоо.
Гавьяат хуульч Д.Дорлигжав нь
- Увс аймгийн Зүүнговь суманд малын эмч
- Хилчин байлдагч
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ажилтан
- МХЗЭ-ийн төв хороонд эрдэм шинжилгээний ажилтан
- МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга
- БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн
- Засгийн газрын шадар сайд
- Батлан хамгаалах яамны сайд
- Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал
- Ардчилсан намын дарга
- Ерөнхий сайдын зөвлөх
- Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
- Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
- Монгол Улсын Ерөнхий прокурор
- 2014 оны 12 дугаар сараас Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байна.