Амиа алдсан цагдаа нарын тоо нэмэгджээ

АНУ-ын Даллас хотноо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас дөрвөн цагдаа амиа алдсан талаар тус хотын Цагдаагийн дарга Дэвид Браун мэдэгдлээ.
Цагдаагийнхан жагсаалыг тараах гэж оролдох үед буудалцаан болсон хэмээн гэрчүүд мэдэгдсэн байна.
Цагдаагийн ажилчид руу гал нээсэн этгээдүүдийг хайж эхэлсэн бөгөөд Даллас хотноо болж буй эсэргүүцлийг жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Луизиана мужийн Батон Роуж хотын цагдаагийнхан өнгөт арьст 37 настай Элтон Стерлинг гэгчийг буудаж, хөнөөсөн билээ. Уг үйл явдлын дараа Америкийн хотууд өнгөт арьстнууд эрхээ хамгаалан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ