Эхний 300 бөх бүртгүүлжээ

img

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн.  Бүртгэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд одоогоор 300 гаруй бөх бүртгүүлээд байгаа аж.

 

Тодруулбал, Монгол Улсын заан Ч.Санжаадамба,  Улсын харцага Ө.Даваабаатар нарын улсын цолтой бөх бүртгүүлжээ.

 

Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр, маргааш 10.00-17.00 цагийн хооронд “Монгол бөхийн өргөө”-нд үргэлжилнэ. Бөхчүүд бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлэх учиртай. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг МҮБХ-ноос мэдэгджээ.

 

Мөн Улсын баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийн бүртгэл үргэлжилж байна. Тэднийг өнөөөдөр 10:00-18:00 цагийн хооронд “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ. Хүүхдийн барилдаанд 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд оролцох боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
ямар бөх үзүүрлэх бол доо энэ халхчууд жаахан хичээмээр юм
2016-07-09