Тэрхийн гол дээр түр гүүр тавилаа

img

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн төмөрбетон гүүрэнд эвдрэл гарсан юм. Тиймээс уг гүүрийг долоодугаар сарын 3-ны 00:00 цагаас эхлэн түр хааж, эвдрэлийг засч дуусах хүртэл хугацаагаар гүүрээр зорчих авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоогоод байсан юм.

 

 

Тэгвэл Тэрхийн гол дээр түр гүүр тавилаа. Уг түр гүүрээр Завханаас Улаанбаатар чиглэлд гарсан 11:00 цагийн автобус саадгүй явж өнгөрсөн байна. Өнөөдөр гүүрэнд албан ёсоор тэмдэг тэмдэглэгээг хийж, 40 хүртэлх тоннын жинтэй тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Зэвсэгт хүчний гүүр ус гатлалтын тусгай батальоны цэрэг дайчиддаа баярлалаа
2016-07-10
Монгол хүү:
Хэн хийв, хэрхэн хийв гэдгийг нь жаахан гаргаад өгөхгүй. Элдэв хов бичихээр хамаг нарийн ширийнийг нь бичээд байдаг, гэтэл ийм сайхан ажлыг нэг бүдэг бадагхан л ...
2016-07-09
Зочин:
АРМИЙНХАНДАА БАЯРЛАЛАА.
2016-07-09
Зочин:
Цэргийнхэн ийм мундаг Инженерийн цэрэг мандтугай
2016-07-09