“Дети Азии” наадмаас 13 медаль хүртлээ

img

ОХУ-ын Якут улсын Якутск хотод эхэлсэн олон улсын ҮI дахь удаагийн “Дети Азии” спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн спортын бэлтгэлийн “Триумф” ордонд үргэлжилж, хөвгүүдийн 42, 54, 69 кг, охидын 37, 48, 62, 67 кг-ын жингүүдийн барилдаан явагдсан байна. 

 

Хөвгүүдийн 42 кг-ын жинд Э.Төгсжаргал, 69 кг-ын жинд Э.Батмагнай, охидын 37 кг-ын жинд Т.Энхжин, 48 кг-ын жинд М.Пүрэвтунгалаг, 62 кг-ын жинд Д.Түмэнхүслэн, 67 кг-ын жинд Б.Намуунзаяа нар хүрэл медальд хүрчээ. “Дети Азии” спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөж манай өсвөрийн бөхчүүд хошой алт, мөнгө, 9 хүрэл нийт 13 медаль хүртэж өмнөх Ү наадмаас хошой алт, мөнгө, 5 хүрэл нийт 9 медаль авч байсан амжилтаа ахиуллаа. 

 

Багийн дасгалжуулагчаар өсвөр болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах нар, шүүгчээр Архангай аймаг дахь Биеийн, тамир спортын дунд сургуулийн багш, олон улсын шүүгч П.Пүрэвцогт нар оролцсон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бат:
Болдоггүй юмаа Малаа Болдоггүй юмаа Малаа
2016-07-10
Зочин:
Aziin huuhduud geed Mongolooroo bichij bolohgui yu?!
2016-07-09
Бат:
Болдоггүй юмаа Малаа Болдоггүй юмаа Малаа