Хязаалангийн уралдаан хойшиллоо

img

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадам эхэллээ. Наадмын хөтөлбөрийн дагуу энэ өдрийн 08.00 цагт хязаалан насны морины уралдаан эхлэх байсан. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

 

Хязаалан насны морины уралдаан өглөөний 08.00 цагт эхлэх байсан ч  бороо үргэлжлэн орж буйн улмаас наадмын зохион байгуулах комиссоос хугацааг хойшлууллаа.

 

Комиссын мэдээлж буйгаар 11.00 цагийн үед хязаалан насны морьд гараа руу мордох юм байна. Дөнгөж түрүүн баяр наадмын морины комисс уралдааны замыг шалгаж байна гэсэн мэдээлэл өглөө.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ