342 хязаалан уралдана

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд шандас сорих хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө.
Хурдан хязаалангуудыг танилцуулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр үрээ, Төв аймгийн Баян сумын харъяат Улсын алдарт уяач П.Энхмөнхийн халзан үрээ, Н.Батсайханы даагандаа 7 түрүүлсэн шарга үрээ, Архангай аймгийн Булган сумын уугуул "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболдын хар, хээр, зээрд үрээнүүд гарааны зурхай руу дөхөж явна.
Хязаалан насны морины уралдаанд шандас сорихоор 394 үрээ бүртгүүлсэн байна. Үүнээс 52 үрээ наадмын морины комиссын шүдэлгээнд тэнцэлгүй, комиссын хашаанд үлдэж 342 хурдан хязаалан шандас сорихоор болов.
Хязаалан 18 километрийн зайд уралдана.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ