Насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэвэл хорино

Бүгд Найрамдах Гамби улсын Ерөнхийлөгч Яахи Жаммех бага насны хүүхэдтэй гэрлэсэн хүнийг шийтгэхээ мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Хэрвээ насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэж, гэр бүл болсон хүн 20 жилийн хорих ялаар шийтгүүлэх болно. Би өсвөр үеэ хамгаалахын тулд уг хуулийн төслийн санаачилсан. Хүүхдүүд боловсрол эмзэмших хэрэгтэй. Охид боловсрол эзэмших ёстой болохоос айлын эзэгтэй болох ёсгүй. Мөн насанд хүрээгүй охиноо мөнгөөр сольж, гэрлүүлсэн гэр бүл хүртэл шоронд ял эдлэх болно” гэж мэдэгджээ.
Мөн насанд хүрээгүй хүүхдийг гэрлүүлэхийн мэдэж байсан хүн хүртэл 10-15 жилийн хорих ял сонсох гэнэ. Тус улсын 18 нас хүрээгүй охидын гуравны нэг хувь нь гэрлэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ