Алдарт уяач цолыг айргаар мялаав

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоо худагт болов. Тус уралдааны түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ хурдаллаа.
Аман хүзүүнд Увс аймгийн Малчин сумын харьяат, Нийслэлийн алдарт уяач Ц.Нүүдэлийн хонгор үрээ давхив. Тэрбээр Нийслэлийн алдарт уяач цолыг хүртээд удаагүй байгаа бөгөөд ийнхүү хурдан хүлэг нь айргаар мялаалаа.
Харин айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын харъяат Х.Түмэнбаярын буурал, гуравт, Ховд аймгийн Алтай сумын харъяат “Торгоны зам” ХХК-ийн захирал Б.Гантөмөрийн хонгор үрээ, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Б.Эрдэнэбатын хонгор үрээ тус тус хурдлав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ