Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан  Хүй долоо худагт боллоо. Тус уралдаанд 215 хурдан буян шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын  халиун азарга түрүү магнайд хурдлав.

 

Харин аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын Наран хонгор, айргийн гуравд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн Шөвгөр зээрд, дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн буган халтар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Энхтөрийн хул айрагдлаа.

 

Энэ жилийн наадамд Хөвсгөл аймгаас хоёр азарга айргийн тавд хурдалсан нь онцлог байлаа. Мөн Д.Дагвадоржийн уяж хурдлуулсан хоёр азарга нь айргийн гурав, дөрөвт давхив.

 

Азарга 22 километрийн зайд уралдлаа.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ugshil ni bugd Sukhbaatar iin morid shuu Dee !!!
2016-07-11