Б.Энхбаатарын хонгор морь түрүүлэв

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морины уралдаан Хүй долоо худагт боллоо. Тус уралдаанд 370 гаруй хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүү магнайд хурдалж түмэн олноо баясгалаа.
Харин аман хүзүүнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харвяат Д.Бадраагийн хүрэн, айргийн гуравт Төв аймгийн Эрдэнэцогт сумын харьяат М.Даваажаргалын халзан, айргийн тавд н.Мөнхбаясгалангийн зээрд хурдлав.
Ийнхүү Үндэсний их баяр наадмын хурдан азарга, их насны морины уралдаан өндөрлөлөө.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ