Уухай хадаасан шагайн асараас

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваанд ахмадын 10, насанд хүрэгчдийн 72 нийт 82 багийн 720 гаруй харваач цэц мэргэнээ сорин оролцож байна. 

 

Харваанд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Төв, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон нийслэлийн багууд оролцож буй юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар шагайн асарт зочилж, наадамчин олонтой мэндчиллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар шагай харваж, цэц мэргэнээ сорив. Ерөнхийлөгч “Хотол олноороо сайхан наадаж байна уу. Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая аа. Дөнгөж сая сурын зурхайд дуут сум тавилаа. Дуут сумыг аливаа баяр наадам, их үйл хэргийг нээхэд тавьдаг учиртай юм. Энэ жилийн наадам маш сайхан эхэлж байна. Олон ой давхацсан наадам болж байна.



Их Монгол Улс байгуулагдсаны ойн 10 жил тутамд нэг удаа 1024 бөх барилддаг. Энэ жил 1024 бөх барилдана.  АСЕМ-ын дараа аймаг сумдын наадам болно.  Тэгэхээр хөдөө орон нутгаас маш олон алдар цуутай бөхчүүд, хурдан хөлгүүд, эрхий мэргэн харваачид ирсэн байна. Энэ жилийн наадам их өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан наадам болно гэдгийг хэлье.  Монгол түмнийхээ буян заяа, аз хийморьт үргэлж залбирч явах болно. Та бүхий маань буян заяа, аз хийморь үргэлж өөдөө байг.

 

Ард түмэн минь сайхан наадаарай. Баярлалаа” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

 

Энэ жилийн шагай харваанд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 27, Гарамгай мэргэн 21, Монгол Улсын мэргэн 41, Дэд мэргэн 38, Харьшгүй мэргэн 19, Аймгийн гоц мэргэн 134 цэц мэргэнээ сорьж байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ZA TSAAD NAMYNKHAA OLIGARKHUUDAASAA KHOL BAIGAARAI DAA . ZA TOMILSON YUM BOLOKHOOR CHADAKH BOLOW UU DAA
2016-07-11
Зочин:
ZA TSAAD NAMYNKHAA OLIGARKHUUDAASAA KHOL BAIGAARAI DAA . ZA TOMILSON YUM BOLOKHOOR CHADAKH BOLOW UU DAA
2016-07-11