Энэ жилийн наадамд хэн түрүүлэх вэ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их наадмын бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Энэ жилийн наадамд 1024 бөх зодоглосон юм. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Энэ жилийн 1024 бөх өмнөхөөсөө чанарын хувьд дээгүүр байна. Аймгуудын наадам улсын баяраас цаг хугацааны хувьд зөрүүтэй хийгдэж байгаа учраас аймаг, сумын цолтой 400 гаруй бөх барилдаж байна. Энэ нь наадмыг чанартай, өрсөлдөөнтэй болгож байна” хэмээн бөхийн барилдааны чанар чансааг тодорхойлов.
Үндэсний бөхийн барилдааны гурвын даваа маргааш өглөө эхэлнэ. Гурвын даваанд 256 бөх зодоглоно.
Улсын баяр наадамд:
2008 онд улсын арслан Д.Ганхуяг
2009 онд Дархан аварга Г.Өсөхбаяр
2010 онд Улсын арслан Б.Ганбат
2011 онд улсын аварга С.Мөнхбат
2012 онд улсын арслан П.Бүрэнтөгс
2013 онд улсын аварга Г.Эрхэмбаяр
2014 онд улсын арслан Н.Батсуурь
2015 онд улсын арслан Э.Оюунболд нар түрүүлж байсан. Харин энэ жил хэн түрүүлэх бол?
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ