Соёолон мордлоо

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр болно. Соёолонгууд гарааны зурхай руу хөдөллөө.
Энэ жил Улаанбаатар хотын уяач Д.Алтангэрэлийн азарган бор, Улсын алдарт уяач Баяраагийн морин хээр соёолон, Хөвсгөл аймгийн Зоригт сумын Тулгын хээр зэрэг нийт 293 соёолон уралдуулахаар бүртгүүлжээ.
Соёолон насны морьдыг 22 километрийн зайд уралдуулна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ