Хоёр азарга энджээ

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан өчигдөр болсон. Тус уралдаанд 215 хурдан буян шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын халиун азарга түрүү магнайд хурдлав.
Мал эмнэлгийн газраас мэдээлж буйгаар азарганы уралдаанаар хоёр азарга энджээ. Шалтаан нь уяа сойлго дутуу, унасан хүүхэд хэт шахаж уралдсанаас болсон тухай малын эмч нар хэлж байна. Иймд уяа дутуу морьдыг уралдуулахгүй байхыг анхаарууллаа.
Мөн адууны томуугийн үзлэг, шинжилгээг АНУ-ын түүхийн их сургуультай хамтран гараа руу мордоход нь хийж байгаа юм байна. Томуугийн шинж харьцангуй бага илэрч байгаа ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ