Хүний амь эрсэдсэн осол гарлаа
2016-07-12

Энэ сарын 10, 11 буюу баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 632 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн  авчээ. Үүнээс 435 зам тээврийн ослын  дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 32 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлж журамласан байна.

 

Өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг Нарны зам, “МТ” ШТС-ын урд замд T.Landcriuser маркийн авто машины жолооч Б нь Мопедтой мөргөлдөж, жолооч 20 орчин настай эрэгтэй нас барсан байна. Мөн тус дүүргийн нутаг да –Хүрээгийн гудамж, Цайз захын уулзварын зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч нь Nissan X-Trail маркийн Б жолоочтой авто машиныг мөргөж, жолооч 35 настай эрэгтэй Б гэмтсэн байна. Улмаар T.Prius маркийн авто машины жолооч хэргийн газрыг орхиж явжээ. Түүнчлэн Төв аймгийн Лүн сумын Чавганцын хөтөл гэх газрын асфальтан замд T.Prius маркийн М жолоочтой авто машин онхолдож 19 настай эмэгтэй А-ийн амь нас хохирч гурван хүн гэмтсэн байна.

 

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насын хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, асран хамгаалагч нь хүүхдийг тэвэрч буюу хөтлөж замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэж анхаарал болгоомжтой бусаддаа хүндэтгэлтэй хандаж оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин