Соёолонгийн хөлсөнд хийморио даатгасан монголчууд

Монголчууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна. Үндэсний баяр наадмын хурдан мориноос соёолонгийн уралдаан наадамчин олныг татаж, нийслэлчүүд Хүй долоон худгийг зорьдог. Соёолонгийн тоосонд орж, хөлс авах нь хийморь сэргээдэг гэх монголчуудын сүжиг жил жилийн наадмын соёолонгийн уралдааны дараа ийм дүр зурагтай харагддаг.
Энэ жилийн наадамд 293 хурдан буян шандас сорьсноос их аварга Д.Дагвадоржийн бор хээр үрээ түрүүлж, түмэн олноо баясгав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ