Үе мөч өвдсөн үед хэрхэх вэ
Үе мөч өвдсөн үед хэрхэх талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Хэрвээ таны шилэн хүзүү хөшиж өвдөх, хүзүү байнга өвддөг бол унтахаасаа өмнө хүйтэн жин тавьж байгаарай.
Зөвлөгөө №2

Гэмтэл, бэртлийн шалтгаалан гарын бугуй өвддөг. Хэрвээ таны бугуй гэнэт өвдөж, хөдлөхөд бэрхшээлтэй байгаа бол мэргэжлийн эмчид үзүүлэхээс гадна өвчин намдаах зориулалттай тос, наалт хэрэглээрэй.
Зөвлөгөө №3

Тохой өвдсөн үед гараа хүчтэй хөдөлгөж болохгүй.
Зөвлөгөө №4

Өвчин намдаах эм уусан үедээ заавал унтаж амрах хэрэгтэй.
Зөвлөгөө №5

Яс их хурдан бэртдэг учир та заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай эмчилгээг хийлгэнэ үү.
Зөвлөгөө №6

Шагай их амархан бэртэж, хавддаг. Хэрвээ танд эдгээр зүйл тохиолдсон бол хүйтэн жин тавиарай.
Зөвлөгөө №7

Нуруу их хөшсөний улмаас үе мөч өвддөг. Тиймээс та бариа засал хийлгэх хэрэгтэй.
Зөвлөгөө №8

Зөвхөн эмчийн заавраар эм уух ёстой.
Зөвлөгөө №9

Усанд сэлэх, алхах нь үе мөч өвдөхөөс урдчилан сэргийлдэг байна.
Зөвлөгөө №10

Ус сайн уух.
Зөвлөгөө №11

Кальци дутагдсан үед үе мөчөөр хатгуулдаг. Тиймээс кальци, уураг ихтэй жимс, хүнсээр хоолло.
Зөвлөгөө №12

Өглөө сэрээд хагас цаг идэвхтэй хөдөлгөөн хийсэн хүний бие хөшихгүй, үе мөч өвдөггүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ