Ч.Санжаадамба заан цолоо дахин баталлаа

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Энэ даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба Увс аймгийн "Увснуур" дэвжээний бөх, улсын начин Т.Баасанхүүг амлан авч, давлаа. Ингэснээр Ц.Санжаадамба улсын наадамд дөрвөн удаа шөвгөрч, заан долоо дөрвөн удаа баталлаа.
Харин түүний учраа улсын начин Т.Баасанхүү харцага цолны болзол хангаад буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ