Д.Анар хурдан дааганы эзэн боллоо

Монголын залуучуудын холбоо жил бүрийн үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд начин цол хүртсэн хамгийн залуу бөхөд хурдан даага бэлэглэдэг уламжлалтай. Энэ жил Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын шинэхэн начин Д.Анарт хурдан удмын даагыг бэлэглэлээ. Шинэ залуу начинд Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн хурдан дааганы цулбуурыг гардуулав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ