
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас таг чиг л байна. Шатахууны үнийн өсөлтийг дагаж сургаар нэмэгдсэн “өндөр үнэ”-үүдэд хэн хяналт тавих нь тодорхойгүй байна. Хэрэв ажлаа хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол зөвхөн таксины үнийн нэмэгдэл дээр жишээлээд зөвлөгөө өгөе.
100 км-т дунджаар 11 литр түлш зарцуулдаг машины жолооч АИ-92 бензинийг литрийг нь 1590 төгрөгөөр авдаг байхдаа нийт 17 490 төгрөг зарцуулдаг байсан. Тэгвэл одоо 11 литр бензинд 20 350 төгрөг зарцуулж таарах нь. Харин энэ үнийн дүнг өмнөхтэй харьцуулахад 2860 төгрөгийн зөрүү гарч байна. Тэгэхээр 100 км тутамд 2860 төгрөг илүү зарцуулах ёстой болж байгаа таксины үйлчилгээ эрхлэгчид км тутмын үнийг 200-300 төгрөгөөр дураараа нэмж байгааг жинхэнэ даварч байна гэхэд болж байна.
Ерөөс 2860 төгрөгийн алдагдлыг нь 100 км-т хуваагаад үзэхээр 28 төгрөгөөр л нэмэхэд алдагдалгүй явж болохоор байгаа юм. Гэтэл үүнээс 10 дахин өсгөчихөөд байдаг. Үүнийг анхаарч ажиллаасай гэж хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ