Чингис хаан нисэх буудал руу машин нэвтрүүлэхгүй

img

 

Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт энэ сарын 14, 15-нд Улаанбаатарт болно. Үүнтэй холбогдуулан Чингис хаан нисэх буудалд хэд хэдэн зохион байгуулалтыг хийжээ. Тухайлбал энэ сарын 13-ны өдрийн 01:00 цагаас 16-ны өдрийн 23:30 цаг хүртэл “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нэвтрэх автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ. Ингэснээр олон улсын нислэгийн зорчигчдыг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагаа Буянт-Ухаа Спорт цогцолборт болно. 

 

Тус цогцолбор дээр Олон улсын нислэгээр явах зорчигч, ачаа тээшинд аюулгүй байдлын үзлэг хийж “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу тусгай автобусаар хүргэнэ. Мөн олон улсын нислэгээр ирж буй зорчигчдыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас тусгай автобусаар Буянт-Ухаа спорт цогцолборт хүргэнэ.

 

Энэ хугацаанд Орон нутгийн нислэгээр зорчигчдын явах, ирэх үеийн үйл ажиллагаа Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр зохион байгуулагдана.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ