Исламын сувгуудыг хаалаа

Бангладеш улсад хоёр долоо хоногийн өмнө террористууд Дакка хотноо зоогийн газар барьцаалж, 22 хүний аминд хүрсэн билээ. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохыг тогтоосон.
Тэгвэл тус улсын эрх баригчид исламын сувгуудыг хаах шийдвэр гаргажээ. “Исламын телевизийн суваг” болон “Энхтайваны суваг” гэх хоёр телевизийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.
Эдгээр сувгууд исламын шашны номлогч Закир Накийн талаар байнга гаргадаг хэмээн буруутгажээ. Харин дээрх сувгуудын удирдлагууд мэдээллэх эрхийнхээ дагуу номлогчийн талаар мэдээлдэг байсан гэв.
Сувгуудыг хаасаны дараа “Энхтайваны суваг”-ийн ажилчид болон үзэгчид Дакка хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ