Ерөнхийлөгчид Далласын цагдаа нарт хүндэтгэл үзүүлэв

Даллас хотноо өнгөрсөн долоо хоногт өнгөт арьстнууд эрхийнхээ төлөө жагсах үеэр хамгаалалтад гарч байсан цагдаагийн ажилчид руу нэг этгээд гал нээсэн билээ.
Мэргэн бууч цагдаагийн 11 ажилтныг буудсан юм. Шархдсан цагдаагийн ажилчдын тав нь амиа алдсан билээ. Тэгвэл үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан цагдаагийн ажилчдыг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Даллас хотноо болсон уг ажиллагаанд АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Буш, Тэргүүн хатагтай Луара Буш болон өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама, Тэргүүн хатагтай Мишель Обама нар оролцож, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ.
Даллас хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын өмнө цагдаагийн ажилтнууд өнгөт арьстай хоёр залууг буудан хороосон юм. Уг үйл явдлын дараа АНУ-ын 20 гаруй хотноо өнгөт арьстнууд жагссан билээ. Тус хотноо болсон жагсаалын үеэр цагдаагийнхан жагсагчид руу даралттай ус, нулимс асгаруулагч хий ашиглах үеэр мэргэн бууч гал нээсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ