Ч.Санжаадамбад 50 сая төгрөгийн эрх гардуулав

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан бөхчүүдэд “Тэсо” корпорациас хөнгөлөлтийн эрхийн бичиг гардууллаа.
Шөвгийн дөрөвт шалгарсан улсын арслан Н.Батсуурьт 12 сая төгрөгийн хөнгөлөлтийн эрхийн бичиг гардуулан өглөө. Харин үзүүрлэсэн улсын арслан Р.Пүрэвдагвад 20 сая төгрөгийн эрхийг олголоо.
Наадмын хүчит бөхийн барилдааны 1024 бөхөөс арав даван түрүүлсэн улсын аварга Ч.Санжаадамбад “Тэсо” корпорациас 50 сая төгрөгийн хөнгөлөлтийн эрхийг олгосныг тус байгууллагын тэргүүн Хүй долоон худагт болж буй Уяачдын наадмын үеэр гардуулав.
Бөхчүүд энэхүү эрхээрээ “Содон” хороололд хөнгөлөлттэй байр авч болох аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ