Үс засуулбал сайн

Зуны адаг хөхөгчин хонин сар. Нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.
Аргын тооллын: 2016.7.14, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.08-21.48
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдоно. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ