Хүүхэд хөнөөсөн асрагч хоригдохгүй

img

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн гуравдугаар сард аймшигт хэрэг гарч  олон хүнийг айдаст автуулсан билээ. "Октябрская" метроны ойролцоо хар гивлүүр зүүсэн эмэгтэй бага насны хүүхдийн толгой барьж, метроны ойролцоо бөмбөг тавьсан хэмээн заналхийлж байсан юм. 

 

Узбекистанаас ирсэн, 39 настай Гулчехра Бобокулова хэмээх эмэгтэй Орос айлд хүүхэд асрагч хийдэг байжээ. Хохирогч хүүхэд нь гурван настай Настя хэмээх охин байсан юм. Москва хотын Цагаачлалын албанаас мэдэгдснээр, гэмт этгээдэд хөдөлмөр эрхлэх ямар нэгэн зөвшөөрөл байхгүй аж.

 

Тэрбээр охиныг хөнөөснийхөө дараа гэрийг нь шатаасан байна. Цагдаагийнхан эмэгтэйг баривчилсан бөгөөд тэрбээр охины аминд хүрсэн шалтгаанаа “Аллах надад тушаасан. Путин Сирид агаарын цохилт өгч, олон хүүхдүүдийг хөнөөж байна” гэж хэлжээ. Тэгвэл шинжилгээгээр эмэгтэй сэтгэц мэдрэлийн өвчтэй, хэрэг хүлээх чадваргүй болохыг тогтоосон байна.

 

Цагдаагийн газрын нэрээ нууцалсан ажилтан “Гулчехра Бобокулова гурван жил хоригдоод суллагдаж магадгүй” гэж ярьжээ. Харин оросууд гэмгүй хүүхдийг хөнөөсөн асрагчийг бүх насаар нь хорихыг шаардаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl:
manaid iim humuusiig amiig amiar shuud alah heregtei. nasaar ni tejeene gej yu baidag yum
2016-07-14