Шейх Хасина, Абетэй уулзана

img

 

“АСЕМ”-ийн уулзалтад Бангладешийн Ерөнхий сайд оролцоно. Энэ талаар “www.newagebd.net” мэдээллээ.

 

Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох “АСЕМ”-ийн Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцохоор нийслэл Дакка хотоос хөдөллөө.

 

Уг дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжих юм.

 

Ерөнхий сайд Улаанбаатар хотноо очихоосоо өмнө хэвлэлийнхэнд “Олон улсын дэмжлэгээр террорист үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байна. Азийн орнуудад сүүлийн үед террорист халдлага гарах болж, олон хүн амиа алдлаа” гэж мэдэгджээ.

 

“Сайд маргааш Улаанбаатар хотноо очно. Тэрбээр “АСЕМ”-ийн уулзалтад оролцохоосоо өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй дээрх асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна” хэмээн Бангладешийн Гадаад хэргийн сайд мэдэгдэв.

 

Хэдэн өдрийн өмнө террористууд Дакка хотноо байрлах зоогийн газрыг барьцаалж, 22 хүнийг хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ