Улаанбаатар хотноо хөрөнгө оруулалт хийнэ

Хамид Ансари “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ талаар “www.newindianexpress.com” мэдээллээ.
Энэтхэгийн Дэд Ерөнхийлөгч Хамид Ансари маргааш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ.
Тэрбээр “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох Энэтхэгийн төлөөлөгчдийг ахалж буй юм.
Дэд ерөнхийлөгч айлчлалынхаа эхэнд Монгол Улсын барилгын салбарын төлөөлөгчидтэй уулзахаар болжээ.
Уг уулзалтын үеэр Энэтхэг, Монгол Улс нэг нэгэндээ ашигтай олон гэрээг байгуулахаас гадна Энэтхэг улс Улаанбаатар хотноо буцалтгүй тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ