Хойд Солонгосын асуудлаар ярилцана

img

Пак Ын Хэ “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ.

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, тус улсын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар болсон талаар Ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч Чеонг Ва Дэ мэдэгдлээ.

 

Ерөнхийлөгч маргааш орон нутгийн цагаар 11.00 цагт Улаанбаатар хотноо ирэх гэнэ.

 

Тэрбээр Улаанбаатар хотноо төрийн айлчлал хийнэ. Ерөнхийлөгч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Монгол Улсын удирдлагуудтай ярилцахаар болжээ.

 

Пак Ын Хэ 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэрбээр анх удаагаа Монгол Улсад айлчилна. Ерөнхийлөгч асан Ли Мён Бак 2011 онд Улаанбаатар хотноо гурван өдрийн төрийн айлчлал хийж байсан.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zev zuuchlal hiij ene 2 ulsiig arai zeelruuleh chadval hamtran ajillakh hemjeend bolgoosoi doo....
2016-07-15
su:
Hamaagui ym yrij bj aluulahvii de eebii guia
2016-07-14