Францад гашуудал зарлажээ

Францын Ницце хотноо өчигдөр 22.00 цагийн орчимд ёслолын буудлага үзэж байсан иргэд рүү ачааны машин дайрчээ.
Уг халдлагын улмаас 77 хүн амиа аджээ. Эмнэлэгт хүргэгдээд буй 50 орчим хүний биеийн байдал тааруухан байгааг албаны хүмүүс мэдээллээ.
Халдагчийг аюулгүй болгосон бөгөөд Ницце хотноо онц байдал зарлажээ.
Тус хотын удирдлагууд аюулгүй байдлын улмаас олон нийтийн бүх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Ерөнхийлөгч Франсуа Олланд өнөөдөр тус хотноо очиж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлнэ.
Тэрбээр халдлагын дараа Францад гашуудал зарлажээ.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотноо халдлага үйлдэж, 129 хүнийг хөнөөсөн билээ. Уг халдлагын дараа Парис хотноо зургаан сарын онц байдал зарласан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ