“МН370” зорчигчдын гэр бүл удирдлагуудаа шүүмжлэв

Малайзын “МН370” онгоцны зорчигчдын гэр бүл мэдэгдэл хийлээ. Тэд шинэ нотлох баримт олдсон ч энэ бүхнийг Малайзын удирдлагууд үл тоож байна хэмээн “Ройтерс” агентлаг ярьжээ.
“МН370” онгоцны хэлтэрхийнүүд олдох нь ихэссэн билээ. Эдгээр хэлтэрхийнүүд онгоц хаана сүйрсэн болохыг заагаад өгч байна хэмээн зорчигчийн гэр бүл мэдэгдсэн байна. АНУ-ын иргэн Мадагскарын ойролцоогоос тус онгоцны хэлтэрхийг олсон. Уг хэлтэрхий “МН370”-ийнх болохыг тогтоосон юм.
“МН370” онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 224 зорчигч, багийн 15 гишүүний хамтаар сураггүй алга болсон билээ.
Онгоцыг хайх ажиллагаанд дэлхийн 20 гаруй орон, 5000 гаруй аврагч нэгдсэн ч “МН370” онгоцоос дохио хүлээн аваагүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ