Н.Төгсцогт зургаа дахь ялалтаа авлаа
2016-07-16

 

МУГТ, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа хийлээ. Тэрбээр энэ удаа Пуэрто Рикагийн “Динамит” хочит Рафаэль Васкестай тулалдсан юм. Н.Төгсцогт тулааны эхний раундад Рафаэль Васкесийг хүнд цохилтоор буулгаснаар зургаа дахь ялалтаа байгууллаа.

 

Түүний өрсөлдөгч Васкес эдүгээ 38 настай, мэргэжлийн рингэнд 2010 оноос хойш 14 тулаан хийхдээ хоёр удаа ялагджээ. Харин Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн рингэнд зургаа дахь тулаанаа хийж, ялалт байгуулав. 

 

Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнгөрсөн тавдугаар сард мэргэжлийн боксын “State Champion” цолтой болж, аваргын анхны бүсээ зүүсэн билээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Анхаа:
Эхний раундад унагажээ. Хэхэ, өөрийгөө жаахан дарж тоглохгүй дээ..
2016-07-16