Тунис гаралтай эр Францад халдлага үйлджээ

Францын Ницца хотноо ёслолын буудлага үзэж байсан иргэд рүү ачааны машинтай эр халдаж, 84 хүнийг хөнөөсөн билээ. Уг халдлагаар 202 хүн гэмтсэн бөгөөд тэдний 10 нь бага насны хүүхэд гэнэ.
Тэгвэл цагдаагийнхан уг ачааны машины жолоочийг хэн болохыг нь тогтоосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Халдагч этгээд Тунис гаралтай Францын иргэн байжээ. Түүний жинхэнэ нэрийг Мухаммед Саламан гэдэг аж. Тэрээр 31 настай бөгөөд Ницца хотноо амьдардаг байжээ.
Мөрдлөгөөр түүнийг Иракийн хэт даврагч "Халифын вант улс" бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ