Төрийн эргэлт хийхийг санаархсан нэг генералыг баривчилжээ
2016-07-16

Турк улсад төрийн эргэлт хийхийг санаархсан нэг генералыг Засгийн газрын цэргүүд баривчилсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Мөн 130 цэргийг баривчилжээ. Одоогоор улсаараа урвасан генералыг хэн болохыг хэлэхээс албаныхан татгалжээ.

 

Тус улсын Ерөнхийлөгч Эрдоган төрийн эргэлт хийсэн цэргүүдийг баривчилж, хуулийн дагуу шийтгэхийг тушаасан юм.

 

Мөн цэргүүд түүний байрлаж байсан зочид буудал руу гал нээсэн талаар хэвлэлийнхэн мэдээллээ.

 

Туркийн “CNN” агентлагийн байр руу цэргүүд нэвтэрсэн учир телевизийн уран бүтээлчид үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд зогсоосон талаараа твиттер хуудастаа бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол ч гэсэн МАНАН байсан цагт бослого байтугай гарна
2016-07-16