Уснаас хоёр иргэнийг аварлаа

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын дэргэд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, 1 моторт завьтай бүлэг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, усанд живж байсан иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Мөн тус дүүргийн 85-р сургуулийн дэргэд туул голд хүн живж байна гэсэн дуудлагыг 19 цаг 05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, 1 моторт завьтай бүлэг 19:06 цагт газар дээр очиход иргэн Л.Х усанд живж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ