Аугусто Сантос Силва Үндэсний музейд зочлов

Бүгд Найрамдах Португал улсын Гадаад хэргийн сайд Аугусто Сантос Силва тэргүүтэй албаны
дипломат төлөөлөгчид Монголын Үндэсний музейд өчигдөр зочилжээ.
Монголын түүх, соёлтой танилцсаны дараа Аугусто Сантос Силва Үндэсний музейн санал хүсэлтийн дэвтэрт "Монголын Үндэсний Музейд анх удаа зочилж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Португал улсаас ирсэн төлөөлөгчдийн өмнөөс Та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн байна.
Түүнлчэн Исламын Бүгд Найрамдах Пакистан улсын Гадаад хэргийн сайд Sartaz Aziz тэргүүтэй албаны зочин төлөөлөгчид, Бүгд Найрамдах Латви улсын Ерөнхийлөгч Андрис Берзиньш тэргүүтэй албаны төлөөлөгч, Бүгд Найрамдах Мальт улсын Ерөнхий сайд Жосеф Мускат, Гадаад хэргийн сайд Жорж Велла тэргүүтэй албаны хүмүүс Монголын Үндэсний музейд зочилж манай улсын түүх, соёлтой танилцан, хүндэт зочдын дэвтэрт санал сэтгэгдлээ үлдээжээ.
Зочид Монголын түүх, соёл, уламжлалт хувцас, гоёл чимэглэлтэй холбоотой олон зүйлийг сонирхон лавлаж, музейд зочилсондоо сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ