Хохирогчдын ар гэрийнхэн нөхөн төлбөр шаарджээ

img

Малайзын “МН17” онгоц 2014 оны долоодугаар сард Укрианы зүүн хязгаарт осолдсон билээ. Ослын улмаас 295 хүн амиа алдсан юм. Амиа алдагсдын ихэнх нь Голланд улсын иргэд байжээ. Ослоор Голландын 157 иргэн амиа алдсан юм. Хохирогчдын ар гэрийнхэн “МН17” онгоцыг эзэмшигч “Malaysia Airlines” компаниас нөхөн төлбөр шаарджээ. “Хохирогчдын ар гэрийнхнийг төлөөлж өмгөөлөгч Вера Вама “Амиа алдагсдын гэр бүлд тус бүр нь 140 мянган ам.доллар олгох хэрэгтэй. Эрх баригчид нөхөн төлбөр олгох асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 
Хохирогчдын ар гэрийнхэн олон улсын шүүхэд хандахаа Голланд болон Малайзын эрх баригчдад мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ