200 саяын хахууль авч байхад нь саатуулжээ

img

 

Энэ сарын 10-нд өмч, газрын харилцааны албаны дарга 200 гаруй сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ саатуулагдсан хэрэг гарчээ. Саатуулагдсан этгээд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.

 

БЗД-ийн өмч, газрын харилцааны албаны дарга Б нь БНХАУ-ын иргэн Л-д хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар 200 гаруй сая төгрөгийн хахууль авах гэж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан байна.

 

Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б,Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байжээ. Улмаар хэрэг үйлдсэн Б гэгч нь  БНХАУ-ын иргэн Л-д БЗД-ийн Их цуурайтын аманд газар эзэмших гэрчилгээ олгосон байсныг илрүүлсэн аж.

 

Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Автлага өгсөн, авса 2ланг н шийтгэх хэрэгтэй. Өгж бгаа хүн зүгээр үлдэх ёсгүй.
2016-07-19
harchono huvchiin:
Eh nutag gazar shoroog mini burhan guisan ch buu ug gesen uvgudiin ug baidag getel ene udaad burhan guisan bol yay gehev atal hujaa guij baihad irgediin bichig barimt ashiglanuguhiig zavdsan naad novshoo buh hergiig n barimtjuulaad shuud buud iim met uildel hiij bui hiihiig zavdaj bui nohduudad surgamj bolog chadahgui bol bid chadna iim met yumiig darj daldalj urshuuhiig herhevch tevchihgui gedgee sanuulj helie
2016-07-19
Zochin:
Irgediig uilchluuleh geed alban ysoor uulzah geed ochihoor huuli durem ene ter geed yriuldaggui hun de
2016-07-18
зочин:
ардчилсан намын хулгайч нарыг хурдан цэвэрлээч ээ
2016-07-18
Зочин:
САЙН ШАЛГААД ЭРГЭЭД ЭЦСИЙН ҮР ДҮНГ НЬ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛНЭ БАЙХ,
2016-07-18
zochin:
схдийн 21 р хороо ар гунт дан газрын албаныхны зарж бгаа газар шуу шалгаж узээрэй
2016-07-18
Зочин:
Сандуйгийн хамаатнуудыг тэгсгээд орхих биз
2016-07-18
zochin:
CX duurgiin gazriin albanii humuusiig shalgaach mon ch ih ym garna daa hubiin ymaa ogch bga ym shig hahuul abahaas naash hudluhuu bolison ym bna le
2016-07-18