Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 250 дуудлага мэдээ ирснээс зам тээврийн ослын 149 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
СХД-ийн нутаг Товчооны зам, Сод Монгол ШТС-ын зүүн урд замд T.Raum маркийн авто машины жолооч Э нь T.Prius маркийн авто машин, H.Verna маркийн авто машинтай мөргөлджээ. Улмаар зорчигч есөн настай эмэгтэй М, 10 настай эрэгтэй Э, 2 настай эрэгтэй Э нарын 6 хүн гэмтсэн байна.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өндөр дов гэх газрын 37 км-н зүүн замд Зил-555 маркийн автомашин онхолдон шатаж, зорчигч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч, гурван хүн гэмтсэн хэрэг гарчээ.
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 3 жолоочийг хэв журам сахиулсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |