Алмата хотын төвд буудалцаан болжээ

Казахстаны Алмата хотын төвд буудалцаан болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.investing.com” мэдээллээ. Буудалцаан болсон газраас холгүй дэлгүүр ажиллуулдаг нэг эр Америкийн “Ройтерс” агентлагийн сэтгүүлчтэй холбогдон уг мэдээллийг өгсөн гэнэ.
Дэлгүүрийн эзэн “Автомат буугаар зэвсэглэсэн этгээд цагдаа нар руу гал нээсэн” гэж ярьжээ. Уг үйл явдлын улмаас хэдэн хүн хохирсон эсэх нь тодорхойгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ