Намынхан нь Трампийг эсэргүүцэв

АНУ-ын Охайо мужийн Кливленд хотноо ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд Найрамдахчуудыг тэргүүлэн өрсөлдөх болсон тэрбумтан Дональд Трампийг намынхан нь эсэргүүцсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Трамп Кливленд хотноо иргэдтэй уулзах үеэр уг үйл явдал болжээ.
Бүгд Найрамдах намын гишүүд "Хэрвээ Трамп биднийг тэргүүлэн ирэх сонгуульд өрсөлдвөл сөрөг хүчин ялагдал хүлээнэ. Дахин эрх баригчид засгийн эрхийг авна” гэж мэдэгдсэн байна.
Олон зуун хүн суулт зарлаж “Трампийг хас” гэх лоозон барьцгаасан аж. Уг эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд Кливленд хотын Цагдаагийн газар 5000 цагдааг дайчилсан аж.
Трампийн нэрийг татах кампанит ажил эхэлсэн бөгөөд намын гишүүд гарын үсгээ цуглуулж эхэлжээ.
Намын нөлөө бүхий зарим гишүүд Флорида мужийн захирагч Тед Крузыг сонгуульд өрсөлдүүлэх сонирхолтой байна. Круз өнгөрөгч тавдугаар сард нэрээ татсан билээ. Тэрбээр Трампийн нам доторх хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ