Япон бүсгүй хятадуудаас уучлалт хүсэв

img

БНХАУ-ыг доромжилсон зураг дээр лайк дарсаныхаа төлөө Японы жүжигчин, супермодель Кико хятадуудаас уучлалт гуйсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Түүнийг олон нийтийн сүлжээгээр хувийн үзэл бодлоо илэрхийлсэн хэмээн хятадууд буруутгасан аж.

 

Кико өчигдөр өөрийн Вейбо хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрбээр “Намайг уучлаарай. Би дахин алдаа гаргахгүй. Олон хүнийг гомдоосондоо харамсч байна” гэж хэлсэн байна.

 

Инстаграм хуудаст нийтлэгдсэн Хятадын тэрс үзэлтэн Ай Вейвейгийн Тань ань Миний талбай руу дунд хуруугаа гаргаж буй зураг болон Япон цэргүүдийн дурсгалын хөшөөний зурагт Кико лайк дарсан аж. Модель бүсгүй 2013 онд эдгээр зураг дээр лайк даржээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа заналхийлэлд өртөж байсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

akul:
xytadaac aidaggui gantsan undecten baidag ter ni Mongolchuud shuu dee manai Mongolchuud uvn uuchlal guix dongoc gex baican bailgui
2016-07-19
Зочин:
Muusain hujaa nar oorsdoo jinhene yargachid biz dee.
2016-07-19
damba:
yadgiin uzel bodloo ilerxiilee biz xeneec aigaad uuchlal guix gej
2016-07-19