Амжилт бэлгэдэж шар өнгө сонгосон гэв

img

“Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн удирдлагууд “Рио 2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын өмсөх “Team Mongolia” брэнд хувцсыг олон нийтэд танилцууллаа. Тус хэвлэлийн хуралд  “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, “Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир нарын хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Теам Mongolia” брэнд хувцасанд Монгол Улсын логог шар өнгөөр илэрхийлжээ. Манай Улсаас гадна БНХАУ-ын тамирчид өөрийн улсын төрийн далбаатай адилтган шар өнгийн хувцсаар “Рио 2016”-д гоёх юм. Үүнээс үүдэн Хятадыг дууриаж, логогоо шар өнгөөр солилоо гэх шүүмж гараад байв. Үүнд ““Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир тайлбар өглөө.

 

Тэрбээр “Алтан медалийг илэрхийлэх өнгө учраас шар өнгийг бид сонгосон. Ер нь бол спортын амжилт гэдэг хувь хүний зүтгэл, тухайн улс орны дэмжлэг, шинжлэх ухааны байгууллагын судалгаа зөвлөмжийн үндсэн дээр бий болдог. Бид ихэд, дээдсээс бидэнд уламжилж ирсэн үнэт логоныхоо төрхийг хадгалах нь чухал юм. Тэрнээс өнгө чухал биш. Хэрэв бизнесийн чиглэлээр бол ёслолын хуцас заавал алтан шаргал өнгөөр биш хувцасны өнгөөр жигдэрч цаашид үргэлжлэх ёстой. Үүний бизнес төлөвлөгөө гарсан байгаа. Харин өнөөдөр бид алтан медалийг арваас дээш авъя гэсэн санааг тусгаж логонд шар өнгийг сонгосон юм шүү гэдгийг хэлмээр байна” хэмээв.  

 

Логоноос гадна манай орны тамирчдын олимпийн ёслолд өмсөх хувцас мөн шар өнгөтэй. Энэ нь мөн л шүүмж дагуулаад байгаа юм.

 

Энэ талаар “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн тэргүүн,  Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар “Бээжингийн олимпод Хятадын эмэгтэй тамирчид шар хувцсаар гоёсон. Бид үүнийг дуурайсан юм биш. Зөвхөн алтан медалийг бэлгэдэж энэ өнгийг сонгосон. Тэгэхээр аль улс ямар хувцастай байх нь хамаагүй. Бид өөрсдийн мөрөөдөл, хүслээр явна. Цаашид ч энэ зорилгынхоо дагуу өнгөө өөрсдөө сонгоно” хэмээн ярилаа.

 

Олимпийн ёслолд өмсөх тус хувцсыг “Шилмэл загвар” ХХК зохион бүтээсэн. Харин бэлтгэлийн иж бүрэн хувцсыг “Аsics” брэндээс худалдан авчээ.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zulaa:
Heleh ug algaa har tsaraitai mgl hund yag shar ongo zohij haragdaach.
2016-07-20
Зочин:
Цайвар цэнхэр өнгө гое байх байсым даа.
2016-07-19
Зочин:
Muuhai ungu ....???? Shar ungu umsuud alt avhiig belgedlee gedeg buur argaa barsan hunii tailbar yum daa Neg tiim goe ungulug ungu heregtei Mongol geheer amitanii aris tolgoidoo uglusun neg tiim buudiisen heden yum haragdahiin
2016-07-19
Baagii:
Ta buhen ulsaa tuluulj yavj bgaayun bid uursduu unguu songono gej yaridag shiiddeg asuudag heleltsdeg gazraaraa shiidej bj umsuh yostoi bish yum uu
2016-07-19
ХОГ ХОГ:
ШАЛ МАРЗАН ӨНГӨ СОНГОЖЭЭ. ШАР ӨНГӨ НЬ Ч ДҮҮРЧ... АЛТ ЭНЭ ТЭР ГЭЭД Л... ЭНЭ ХАР Ч ЮМ УУ ХАР ХӨХ ӨНГӨ НЬ Ч ЮУ ВЭ ДЭЭ. ХӨХ МОНГОЛЧУУД ГЭДЭГГҮЙ БИЛ ҮҮ. ХЯТАДЫН ХАР ЦЭРГИЙН ӨНГӨ, ТӨВДИЙН ШАР ӨНГӨ ХОЁРЫГ Л ИХ ХОРШУУЛЖ ДЭЭ ХӨӨРХИЙ ЧААВААС ГЭЖ
2016-07-19
nowsh gej:
EDNII DESIGNERUUD GJ NEG DUF GARUUD BNA......SANAA NI BAIJ BOLNO .. EHE GUITSETGEL NI ARAI BISHEE
2016-07-19
hahaha:
barad ugan hezee ontsgoi baidal ajil orson bilee
2016-07-19
zochin:
tsagdaa ontsgoigiinhon bna gej harlaa
2016-07-19