Хуурамч дуудлага өгч, цагдаа нарыг хөнөөжээ

АНУ-ын Батон Роуж хотноо нэг этгээд үүргээ гүйцэтгэж байсан гурван цагдааг хөнөөж, гурван цагдааг гэмтээсэн билээ.
Уг хэргийг Канзас хотын иргэн Гавин Лонг гэгч үйлдсэн болохыг тогтоосон юм. цагдаагийнхан өчигдөр түүнийг устгасан юм. Тэрээр халдлага цагдаа нарын аминд хүрэхээсээ өмнө цагдаагийн газарт хуурамч дуудлага өгсөн аж.
Гавин “Батон Роуж хотын хар даавуугаар нүүрээ халхалсан нэг этгээд иргэд рүү гал нээж байна” хэмээн цагдаагийн газар руу ярьжээ. Дуудлагын дагуу цагдаа нар ирэх үед тэрээр гал нээсэн байна. “Батон Роуж хотын цагдаагийнхан хоёр долоо хоногийн өмнө Элтон Стерлинг гэх залууг буудан хөнөөсөн юм. Уг үйл явдлын дараа өнгөт арьстнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон Даллас хотноо болсон жагсаалын үеэр таван цагдаа амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ