Гамшигт нэрвэгдсэн иргэдэд гэр хандивлалаа

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Баян-Өлгий аймгийн Өлгийн суманд энэ сарын 10-нд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас тус сумын 5 багийн айл өрхүүд үерт нэрвэгдсэн. Үерийн улмаас орон гэргүй болсон ард иргэдэд тусламжийн цуваа хүрсээр байгаа юм.

 

Өнөөдөр “Сод Монгол” группээс Өлгий сумын иргэдэд 21 ширхэг гэр хандивлалаа.  Хандивыг тус группын удирдлагууд Шадар сайд Ц.Оюунбаатарт  хүлээлгэн өгөв.

 

Үерийн улмаас Өлгий сумын 1, 6, 9, 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших 160 гаруй айл үерт автаж, 105 байшин нурсан гэх мэдээлэл байсан. Сүүлд авсан мэдээгээр дээрхий тоо өсч, орон гэргүй болсон айл өрхийн тоо нэмэгджээ.  Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Баттулгын өгч буй мэдээллээр айлын хашаа, байшин нурах тохиолдол нэмэгдсээр 110 гарсан бол орон гэргүй болсон хүмүүсийн тоо 1250-д хүрсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Сод Монгол группын захирал, удирдлага, хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье!
2016-07-19
Зочин:
bayrlalaaa
2016-07-19