Босогчид 10 цэрэг хөнөөжээ

Энэтхэгийн Бихар мужийн Маоист хотын Арангабад дүүрэгт босогчид 10 цэргийн амийг хөнөөж, таван цэргийг шархтуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Өнгөрсөн шөнө цэргийнхэн болон босогчдын хооронд тулаан болсон байна. Цэргүүд гурван босогчийг устгажээ.
Босогчид Маоист хотноо хяналтаа тогтоохыг санаархдаг юм. тэд хотын зарим бүс нутгуудад хяналтаа тогтоожээ. Армийнхан босогчдод алдаад буй газар нутгаа чөлөөлөхийн тулд сардаа 1-2 удаа тэдэнтэй зөрчилддөг байна. Сүүлийн үед босогчид галт зэвсгээр иргэдийг айлган сүрдүүлэх нь ихэссэн учир мужийн удирдлага Маоист хотын хамгаалалтын нэмэгдүүлж эхэлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ