45 мянган хүн ажилгүй болжээ

img

Үндэсний зөвлөл гэх цэргийн бүлгэм төрийн эргэлт хийхийг санаархсанаас болж Анкара болон Истанбул хотноо эмх замбараагүй байдал үүссэн билээ. Засгийн газар дээрх цэргүүдийн ихэнхийг баривчилсан бол Истанбул хотын зарим хэсгийг хяналтадаа аваад байсан цэргүүд бууж өгчээ. Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан 45 мянган хүн ажилгүй болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.  


Ерөнхийлөгч Эрдоган эх оронч байж чадаагүй хүмүүсийг ажлаас нь чөлөөлжээ. Ажилгүй болсон хүмүүсийн ихэнх нь их, дээд сургуулийн багш, сурган хүмүүжлүүлэгч, сэтгүүлч, мэдээллийн ажилчид гэнэ. Мөн зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоосон байна.


“Эрдоган хэлмэгдүүлэлт хийж байна” хэмээн ажилгүй болсон иргэд дургүйцлээ илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ