Исламын шашинтнуудад хориг тавихыг шаардав

img

Австралийн “Today” сувгийн хөтлөгч Сониа Кругар шууд нэвтрүүлгийн үеэр “исламын шашинтнууд халдлага үйлдэхээсээ өмнө өөрсдийгөө олон нийтийн сүлжээгээр зарлан тунхаглаж байна” гэж мэдэгджээ.

 

Хөтлөгч “Австрали исламын шашинтнуудын бичсэн сэтгэгдэл болон тус шашинтай холбоотой сэтгэгдлийг олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байх хэрэгтэй. Засгийн газар интернэтийн орчинд үргэлж анхаарлаа тавьдаг. Гэхдээ л биднийг ямар аюул хүлээж буйг мэдэх боломжгүй. Францын Ницца хотноо халдсан этгээд халдлага үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээнд халдлага үйлдэх гэж буйгаа илэрхийлсэн. Харамсалтай нь тус улсын эрх баригчид иргэдээ хамгаалж чадаагүй. Мөн АНУ-д цагдаа нарын аминд хүрсэн этгээд хүртэл халдлага үйлдэх гэж буйгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан өмнө нь мэдэгдсэн. Эдгээр этгээдийн бичсэн сэтгэдэл дор иргэд өөр өөрсдийг үзэл бодлоо илэрхийлэн, тэднийг улам хурцалж, халдлага үйлдэх сэдлийг нь улам өдөөж байна” гэж хэлжээ.Тэрбээр мөн “#Asamother” гэх аян зохион байгуулж, австраличуудыг уг аянд нэгдэхийг уриалсан байна. 

 

Уг аяны гол зорилго исламын шашныг сурталчлах, тус шашинтай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байх зорилготой юм. 24 цагийн дотор уг аянд 11 мянган хүн нэмэгдсэн байна. Мөн нэг иргэн “Исламын шашинтнууд бүгдээрээ террористууд биш” хэмээн аян нэгдсэн хүмүүст уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ