Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч төрөх цаг ирсэн

АНУ-ын Охайо мужийн Кливлэнд хотноо сөрөг хүчин Бүгд найрамдах намын их хурал өчигдөр эхэллээ. Уг хурлаар ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөх нэр дэвшигчийг албан ёсоор зарлах юм.
Тэрбумтан Дональд Трамп өнгөрсөн хугацаанд явагдсан урьдчилсан санал асуулгаар иргэдийн итгэлийг хүлээж, намын нөхдөө тэргүүлсэн билээ. Тэрбээр “сөрөг хүчинг заавал ялалтад хүргэх”-ээ намынхандаа мэдэгдэж “Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч төрөх цаг ирсэн” гэсэн байна.
Хурлын үеэр зарим намын гишүүн Трампийг нэрээ татахыг шаардаж, хурал болж байсан танхимд суулт зарласан билээ. Трампийг эсэргүүцэгчид их байсан боловч гишүүдийн олонхийн саналаар Трамп сонгуульд өрсөлдөх эрхийн үнэмлэхээ гардан авчээ.
Тэрбумтаны гэргий Меланиа Трамп их хурлын үеэр “Хэрвээ нөхөр минь ялалт байгуулж би АНУ-ын Тэргийн хатагтай болбол боловсрол болон эрүүл мэндийн салбарт гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Америкт шударга бас үнэнч хүн хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ